Улаанбаатарт 43 орны Сангийн сайд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 43 орны Сангийн сайд чуулж байна

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын салбар хуралдаан болох Сангийн сайд нарын уулзалт өнөөдөр/2016.06.09/ Улаанбаатар хотод эхэллээ. “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн доор болж буй уулзалт хоёр өдөр Төрийн ордны Их танхимд болж байна. Энэхүү уулзалттай холбоотойгоор өнөөдөр МОНЦАМЭ агентлагын байран дахь АСЕМ-ын Мэдээллийн төвд төвд АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан, ГХЯ-ны Ёслолын газрын захирал, ГХЯ-ны Ёслолын газрын захирал, АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Тэгшжаргал нар мэдээлэл хийлээ.

“Өнөөдөр манай улсад АСЕМ-ын салбар хуралдааны нэг болох Сангийн сайд нарын уулзалт эхэлж байна. Энэхүү уулзалт АСЕМ-ын уулзалтуудын ач холбогдол, гуравт ордог. Мэдээж хэрэг АСЕМ-ын гол уулзалт бол Дээд хэмжээний уулзалт, дараа нь АСЕМ-ын Гадаад хэргийн уулзалт байдаг. Өнөөдөр, маргааш Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалтанд 43 орны 210 гаруй төлөөлөгчид оролцож байна. Япон, Эстони, Мальт гурван улсын Сангийн сайд нар, ОХУ, БНСУ, Индонез, Тайланд, Словек, Лаос, Филиппин зэрэг орны Сангийн дэд сайд нар хүрэлцэн ирсэн. Үүнээс гадна Олон улсын банк, санхүүгийн байгууллагын 12 орны төлөөлөгч багтсан зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаан болж байна. Уулзалтын үеэр гурван салбар хуралдаан болох бөгөөд дараа нь хэвлэл, мэдээллийнхэнд мэдээлэл өгөх юм. Хөтөлбөрийн дагуу төлөөлөгчид Цонжин болдог цогцолборт очих, “Говь” үйлдвэртэй танилцаж, “Цойжин ламын музей” үзэх гээд цөөнгүй арга хэмжээ багтсан байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалтанд 43 орны 210 гаруй төлөөлөгчид оролцож байна. Япон, Эстони, Мальт улсын Сангийн сайд нар, ОХУ, БНСУ, Индонез, Тайланд, Словек, Лаос, Филиппин зэрэг орны Сангийн дэд сайд нар хүрэлцэн ирсэн. Үүнээс гадна Олон улсын банк, санхүүгийн байгууллагын 12 орны төлөөлөгч багтсан зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаан болж байна.


Энэ үеэр АСЕМ-ын Дээд хэмжээтэй уулзалт бэлтгэл хэрхэн явагдаж талаарх мэдээллийг хүргэлээ.

Д.ТЭГШЖАРГАЛ /ГХЯ-ны Ёслолын газрын захирал, ГХЯ-ны Ёслолын газрын захирал, АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга/

-АЕЕМ-ын Дээд түвшний уулзалт Монгол Улсад болоход нэг сарын хугацаа үлдлээ. 49 орноос оролцоно гэсэн мэдээ бий. Долдугаар сарын 1-ээс эхлэн таван салбар хуралдаан болж, 15, 16-ны өдрүүдэд Дээд хэмжээний уулзалт болох юм. АСЕМ-ын уулзалтын бас том чухал хурал бол Бизнес форум байдаг. Энэ хурал долдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд болно. АСЕМ-ын гишүүн улс орнуудын бизнес, компаниудын удирлагууд ирж оролцдог чухал хуралдааны нэг юм. Унааны асуудлыг Зам тээврийн сайд М.Зоригтоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. АСЕМ-ын дээд түвшний 11 дэх чуулга уулзалтад оролцохоор 3500-4000 орчим зочид, төлөөлөгчид, сэтгүүлчид ирэх төлөвтэй байгаа. Мэдээж хүндтэй зочид ирэх үед бэлэг дурсгалын зүйл чухал байдаг. Бид Үндэсний үйлдвэрээ дэмжиж, эко бүтээгдэхүүнийг сонгосон байгаа. Бэлтгэл ажил үндсэндээ дуусах шатандаа явж байна. Зарим амжуулах чухал ажлууд хийгдэж байгаа” гэв.

Өнөөдөр, маргааш Төрийн одонд болж буй АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын үеэр АСЕМ-ын гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж болох төсөв, мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлогуудын талаар санал солилцох, хамтарсан тунхаглал батлах, хоёр талын уулзалтууд хийх зэрэг үйл ажиллагаанууд явагдах аж.

Уулзалтын үеэр

  • “Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж”

  • “Дэлхийн нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”

  • “Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд яриа, гишүүн орнуудын Сангийн сайд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж