Д.Ганбатын хөх дээл тренд болсон уу?

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Д.Ганбатын хөх дээл тренд болсон уу?

Намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймагт ажиллахад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хөх дээл өмсөн угтаж байлаа. Сошиал ертөнцөд угталтын зураг цацагдахад “Ганган дээрээ тавьжээ” гээд л нэг хэсэг шуугиулсан.

Уржигдархан Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа. Нам, намын нэр дэвшигчид, бие даагчид хүртэл хөх дээл, хослолтой ирж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсан нь “УИХ-ын гишүүн Д.Ганбатын хөх дээл өнөө жилийн сонгуулийн өнгийг тодорхойллоо” гэж хошигноцгоож байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, дуучин М.Нара, Г.Эрдэнэтунгалаг нар хөх өнгөтэй дээлээр гангарсан бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хөх хослол өмссөн байсан юм.

Д.Ганбат гишүүний хувьд найман жилийн өмнө төрийн өнгө, тэнгэрийн өнгө хэмээн билэгшээж хөх өнгөтэй даавуугаар дээл хийлгэсэн нь тренд болох юм чинээ санаагүй л болов уу.  Мөн Ардчилсан нам хөх өнгийг билэгддэг.

Хуучин цагт дунд сургуулийн сурагчдын эрэгтэй нь хөх өнгөтэй даалимбан дээл, эмэгтэй нь ногоон өнгөтэй даалимбан дээл өмсөж ижилсдэг байсан нь гэрэл зурагт түүх болон үлдсэн.

Г.ОЮУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж