Францын сенат Оросын эсрэг хоригийг зөөллөхийн төлөөх тогтоолыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Францын сенат Оросын эсрэг хоригийг зөөллөхийн төлөөх тогтоолыг дэмжлээ

Фото: Charles Platiau / Reuters

Францын сенат (парламентын дээд танхим) дийлэх олны саналаар Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөллөхийг уриалсан тогтоолын төслийг дэмжлээ. Тогтоолын төлөө сенаторуудын 302 хүн санал өгч, 16 нь эсрэг байв.

Зөвлөх шинжийн уг баримтад Францын засгийн газар нь Европын холбоонд хориг арга хэмжээний талаар ярилцахдаа, хоригийн дэглэмийг Украины хэрэг явдлын өрнөлийн дагуу аажмаар сулруулан зөөллөхийг шаардах ёстой гэжээ. Мөн тэнд парламентын гишүүдийн эсрэг авсан хоригийг цуцлах ёстойг хэлсэн байв. Хориг арга хэмжээг аажмаар зөөллөх нь улс төрийн салбарт дэвшил гарган Минскийн гэрээг биелүүлэхэд нь тустай гэж үзсэн байв.

Зургадугаар сарын 6-нд Сенатын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын комисс тогтоолын төслийг дэмжжээ. Комиссийн гишүүд Франц, Герман, Украин, Орос дөрвөлийн лидерүүдийн Минскийн тохиролцооны гэрээг сахих нь чухал гэж үзэв. Мөн тэд Орос ба Европын холбооны хооронд байдал хурцдаж байгаад түгшүүрээ илэрхийлээд “итгэлцэл, бат бэх” харилцаанд эргэн орох нь чухал гэсэн байв.

Дөрөвдүгээр сарын 28-нд Францын парламентын доод танхим засгийн газартаа Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлахыг уриалсан тогтоолыг дэмжин баталсан юм. Депутат Тьерри Марианийн санаачилсан уг тогтоолыг депутатууд олонхийн саналаар баталсан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж