
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос олон тэгш ой давхцаж буй онцлогтой уялдуулан энэ сарын 1-5-ны өдрүүдэд “Монгол туургатны өдрүүд”-ийг нийслэлийн төв талбайд өрнүүлж байна.
“Монгол гэрийн өдөрлөг”-өөр эхэлсэн энэ баяр өнөөдөр “Монгол цагаан идээний өдөрлөг”-өөр үргэлжилж байна. Өдөрлөгт сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувь хүмүүс болон энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж ,фермерийн төлөөллүүд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гарган, иргэдэд үйлчилж байна. Өдөрлөгийн нээлтэнд ХХААХҮЯам, Нийслэлийн ЗДТГазар, СХД-ийн Засаг даргын тамгын газрын холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Б.Сайн