Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/ ирэх 2030 он гэхэд ДОХ-ын дэгдэлтийг зогсоохоор төлөвлөжээ. НҮБ-ын ерөнхий ассамблейн гишүүн 193 орон ХДХВ/ДОХ-ын вирусын халдварыг богино хугацаанд зогсооход чиглэсэн улс төрийн тунхаг бичгийг баталсан байна. НҮБ-аас ХДХВ/ДОХ-ын вирусын халдвар авах эрсдэл өндөртэй хар тамхичид, биеэ үнэлэгчид, ижил хүйстэн, трансжендер хүмүүс болон хоригдлуудад эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд анхаарах аж.
ДОХ-ын дэгдэлт өнгөрсөн 10 жилд буурсан боловч дэлхий дахинаа 36.7 сая хүн ХДХВ/ДОХ-ын вирусыг тээн амьдарч байна. ХДХВ/ДОХ-ын вирус тээгч хүмүүсийн эсрэг ОХУ, Сингапур зэрэг дэлхийн 35 орон визний хориг тавьсан байдаг аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE