Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Энэ оны тавдугаар сарын 11-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын
хоёрдугаар багийн нутаг Авдрант гэдэг газар гарсан боом өвчин гарсан тул
сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан
юм. Тус бүс нутагт нутаглаж байсан малчин Н-ын хотонд үхсэн ямааг иргэн Б
өвчих үедээ гарын хуруундаа шарх авсны улмаас нэг хүн боом өвчнөөр
өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул эмнэлэгт
хэвтэн эмчлүүлж биеийн байдал сайжирч, эдгэрсэн байна. Тус газарт сумын
Засаг даргын захирамжаар 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан
ажиллажээ. Тус ажлын хэсэг малчдын биед эрүүл мэндийн үзлэг хийж, орон
байранд нь ариутгал халдваргүйтгэл хийж, заавар зөвлөгөө өгч, ажиллажээ.
Түүнээс гадна малын хот хороо, хэвтэр бууцанд халдваргүйтгэл ариутгал
хийж, нийт 5048 бог, 53 бод малыг вакцинжуулсан байна. Хорио цээрийн
хугацаанд дахин халдвар гараагүй тул өнгөрсөн долоо хоногт эл хорио
цээрийн дэглэмийг цуцалжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж