Дэлхийн аюултай 10 улс

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн аюултай 10 улс

Фото: Сергей Харченко / Zumapress / Globallookpress.com

Vision of Humanity төвийн мэргэжилтнүүд, дэлхийн улс орны аюулгүйн төвшний чансааг гарган өөрийн байгууллагын сайтад нийтэлжээ.

Чансааны дагуу хамгийн аюултай улс орон нь Сири болжээ. Хоёрт, Өмнөд Судан, гуравт, Ирак нэрлэгдсэн байна. Эхний топ-10 аюултай орнуудын тоонд цаашлаад Афганистан, Пакистан, Украин бичигдлээ. Ардчилсан Конго улс 10-т байгаа бол дараагийн байранд нь Орос оржээ.

Хамгийн аюулгүй орноор Исланд, хоёрдугаарт Дани нар нэрлэгдэв. Дараалаад Канад, Чех, Австри, Швейцари, Португали нар эхний 10-ыг бүтээлээ.

Уг судалгааны үнэлгээг хөршүүдтэйгээ хэрхэн хандаж байгаа, хүнд зэвсгийн тоо, атомын байлдааны цэнэг, цэргийн зардал, аллагын төвшин, улс төрийн хэлмэгдүүлэлт, улс төрийн дэглэмийн тогтвортой байдал зэргийн ангиллаар гаргажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж