ЕХ-г задлах нь Кремлийн захиалга гэжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

ЕХ-г задлах нь Кремлийн захиалга гэжээ

Фото: Anna Ferensowicz / Zuma / Globallookpress.com

Европын холбооны гишүүн орнуудын иргэдийн дунд их европ бүтцийн эсрэг санаа бодолтой хүмүүсийн тоо өсч байна. Үүнийг “Pew Research Center” төвийн судалгаа баталж байгаа юм.

Уг судалгаанд оролцогчдын 42 хувь нь ЕХ-ны орнуудад илүү их эрх мэдэл төвлөрүүлэхийг дэмжжээ. Харин тэдний 51 хувь нь удирдлагыг нийт холбооны мэдэлд үлдээх нь зөв гэж үзжээ.

ЕХ-нд бүгдээсээ илүүтэйгээр Польш, Унгар, Италид, сөргөөр Их Британи, Франц, Грект хандаж байна. Өмнө нь TNS байгууллага нэгэн асуулгахынхаа хариуг нийтэлсэн юм. Түүнд Нэгдсэн вант улсын иргэдийн 43 хувь нь Европын бүтцээс Их Британи гарах ёстой гэсэн бол 41 хувь нь гишүүнээрээ үлдэх нь зөв гэжээ.

“Салан тусгаарлах хий үзэгдэл Европоор тэнэж явна. Холбооны бүтэц нь үүний шилдэг хариулт гэж бодогдоргүй байна” хэмээн Европын зөвлөлийн дарга Дональд Туск тавдугаар сарын 30-нд Люксембург хотноо Европын ардын намынхны хурал дээр тавдугаар сарын 30-нд мэдэгдсэн байлаа.

Тавдугаар сарын 23-нд Австрийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд лидерлэж явсан ЕХ-нд сөрөг хандлагатай Норберт Хофер хоёрдугаар шатны сонгуульд бага зөрөөтэйгээр ялагдсан байв. Түүнээс өмнө, дөрөвдүгээр сарын 12-нд Европын холбоо бутрах боломж байгааг Эстонийн тусгай алба мэдээлээд түүнийг Москва зохион байгуулж байна гэжээ. Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Европын холбоо задрах тавилантай гэж өнгөрсөн хоёрдугаар сард хэлж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж