Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртжээ

Өнгөрсөн шөнийн байдлаар зам тээврийн осолд нийтдээ 17 хүн өртөж гэмтжээ. Энэ дундаас дөрвөн хүүхэд байсан аж. Нэг нь сургуулийн насны, гурав нь сургуулийн насны хүүхэд байжээ. Сүүлийн саруудад хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байгааг албаныхан хэллээ.

Монгол улсын Замын Хөдөлөөний Аюулгүй Байдлын Тухай Хуулийн 13.2.7-д “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэж заасан байдаг ч эцэг эх асран хамгаалагчийн хэнэггүй байдлаас болж хараа хяналтанд байх үедээ зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд амь насаараа хохирох болжээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж