ДЭЭД ЛИГ: Амралтын өдрүүдэд таван тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

ДЭЭД ЛИГ: Амралтын өдрүүдэд таван тоглолт болно

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Хүрхээ” үндэсний дээд лигийн тэмцээний VI тойргийн тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдана. МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэн болон "ДЦС-4" талбайд нийт таван тоглолт болно.

“Эрчим” баг өнгөрсөн долоо хоногт “Хангарьд”-ын талбайд зочлон тоглохдоо хожлын гурван оноог аван тэргүүлж эхэлсэн. Тэгвэл тэд энэ удаа “Улаанбаатар”-тай тоглохоор оноолт таарчээ. “Улаанбаатар” өмнөх тоглолтод “Баянгол”-ыг 4:1-ээр хожсон ч хүснэгтэд сүүлээсээ хоёрт бичигдэж байгаа юм. Энэхүү тоглолт бямба гаригт “Эрчим”-ийн талбай дээр болно.

Сүүлийн хоёр тоглолтод хаалгандаа гоол алдалгүй хожил аваад байгаа “Хоромхон” хүснэгтийн сүүл мушгиж буй “УБ Мазаалайнууд”-тай тоглоно.

Тэгвэл "УБ Унаганууд", “Сэлэнгэ Пресс” ням гаригт болно. “Сэлэнгэ Пресс”-т А.Мөрөн, Ц.Түмэнжаргал нар эргэн ирсэн. Харин “УБ Унаганууд”-ын ахлагч П.Алтантулга, Э.Ганзориг нар бэртэлтэй байгаа. Гэвч тэд өмнөх тоглолтод “УБ Мазаалайнууд”-ыг 7:1-ээр хожсон бөгөөд Г.Ёндонжамц дөрвөн гоолыг оруулсан юм.

ХУВААРЬ:

VI.11 /Бямба/

  • 12:00  – "Баянгол" – "Дэрэн" / МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэн/
  • 15:00 – "УБ Мазаалайнууд" – "Хоромхон" / МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэн/
  • 15:00 – "Эрчим" – "Улаанбаатар" /"ДЦС-4" талбай/

VI.12 /Ням/

  • 12:00 – "Улаанбаатар сити" – "Хангарьд" /МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн/
  • 15:00 – "Сэлэнгэ Пресс" – "УБ Унаганууд" /МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн/ тус тус тоглох хуваарьтай байна.

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Хүрхээ” үндэсний дээд лигийн тэмцээнд 10 баг өрсөлдөж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарыг хүртэл үргэлжлэн явагдах юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж