Байтын тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Байтын тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

Туркийн Анаталя хотноо Байт харвааны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 12-21-ний хооронд болох билээ. Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Нарантуяа, дасгалжуулагч Ю.Ганзориг нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцохоор өчигдөр тус улсыг зорилоо. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэй багт ОУХМ Ж.Гантөгс, Г.Ган-Эрдэнэ, Б.Отгонболд, Б.Нармандах, эмэгтэй багт ОУХМ Б.Урантунгалаг, Д.Мира, Н.Ариунбилэг, А.Энхтуяа нарын тамирчид багтжээ.

Антальяд болох Дэлхийн цомын тэмцээнд эхний гурван байранд орсон тохиолдолд Рио-гийн олимпод оролцох эрхийг авах юм.

Одоогоор манай байтын тамирчдаас эрэгтэй төрөлд ОУХМ Ж.Гантөгс “РИО-2016” олимпийн эрхээ аваад байгаа билээ. Олимпийн наадамд зөвхөн Рекурв буюу 70 метрийн зайд оролцдог.

Олимпийн эрхээ аваад байгаа ОУХМ Ж.Гантөгс

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж