Наадмын өмнөх их сорилго 26-нд болно

Хуучирсан мэдээ: 2016.06.08-нд нийтлэгдсэн

Наадмын өмнөх их сорилго 26-нд болно

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд энэ жил 1024 бөх зодоглоно.

Үндэсний баяр наадмын өмнөх Их сорилго зургадугаар сарын 26-нд “Бөхийн өргөө”-нд болохоор товлогдсон байна. Наадмын өнгө тодордог Их сорилгод 224 бөх хүч үзэх ажээ.

Зургадугаар сарын эхээр бөхчүүд өөрсдийн нутаг нуга, дэвжээдээрээ гал болж, наадмын бэлтгэлдээ гардаг. Сураг сонсох нь, ирэх долоо хоногоос хэд хэдэн аймгууд энэ жилийн баяр наадмын бэлтгэлдээ гарахаар төлөвлөжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж