Баянхонгор аймгийн “Номгон” боксын холбооны тэргүүн Х.Баянмөнхийг Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр томилсон байна.
Дэд ерөнхийлөгчийн батламж болон дурсамжийн зүйлсийг Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Э.Эрдэнэбаяр нар гардуулан өглөө. Тэрбээр аймгийнхаа боксчдод туслаж дэмжихээс гадна томоохон тэмцээнүүдийг Хонгор нутагтаа зохион байгуулж ирсэн юм байна.
Х.Баянмөнх “Боксын спортод мэдлэг боловсролоо зориулж чадах чинээгээрээ туслаж ирснийг минь үнэлж дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томиллоо. Цаашид зөвхөн аймгийнхаа төдийгүй тив, дэлхийд алдраа цуурайтуулж яваа боксын хамт олныхоо төлөө сэтгэл зүрхээ гарган ажиллах болно. Долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-нд өөрийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн Баацагаан суманд Бөөн цагаан нуурын хөвөөнд өсвөрийн УАШТ-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. 2015 онд гэхэд өсвөр, залуучууд, насанд хүрэгчид олон улсын тэмцээнээс нийт 168 медаль авсан. Энэ бүхнээс үүдэж боксоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуучууд олон болж байгаа. Үүнээс гадна боксчдод туслаж дэмжих хувь хүн байгууллагууд нэмэгдэж байгаад баяртай байна” гэв.
Ч.БОЛ