10 сая төгрөг зээлүүлж, айлуудын хашааг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2016.06.08-нд нийтлэгдсэн

10 сая төгрөг зээлүүлж, айлуудын хашааг сайжруулна

Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрт Толгойт, Баянхошуу, Шархад, Дамбадаржаа, Дарь-Эх, Хайлааст, Чингэлтэй орчмын гэр хорооллыг хамруулахаас гадна гэр хорооллын газрыг иргэдийн оролцоотой дахин зохион байгуулах төслийн талбар, зуслангийн газрыг хамруулах юм.

“Сайн хашаа” хөтөлбөрийг дэмжиж үндэсний 31 компани хамтран ажиллах бөгөөд  эдгээр аж ахуйн  нэгж, компаниуд тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний иж бүрэн шийдлээ танилцуулсан үзэсгэлэнг Чингисийн талбайд гаргасан байна. Энэ хүрээнд нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд дээр дурдсан газруудын иргэд хашаагаа хэрхэн “Сайн хашаа” болгож өөрчлөх вэ, дулаан, эрчим хүчээ хэрхэн холбох вэ зэрэг зааварчилгааг иргэдэд өгч байна.

Хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкаар дамжуулан 60 хүртэл сарын хугацаатай, жилийн хүү 5 хувийн хүүтэй зээл олгох юм. Зээлийн дээд хэмжээ нь 10 сая хүртэл төгрөг байх бөгөөд эхний хоёр жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлнө. Зээлдэгч зээлийн үндсэн төлбөрийнхөө 50 хувийг, нийт зээлийн хүүгийн хамт бүрэн хариуцна. Үлдсэн 50 хувийн төлбөрт нийслэл буюу орон нутгийн төсвөөс 25 хувь,  Улсын төсвөөс  25 хувийн  хөнгөлөлтийг үзүүлэх боломжтой юм байна.

Зураглаач Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж