Усархаг бороо үргэлжлэн орно

Хуучирсан мэдээ: 2016.06.08-нд нийтлэгдсэн

Усархаг бороо үргэлжлэн орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас зургадугаар сарын 08-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хот, Булган, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 9-11-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, сэрүүсэх төлөвтэй байгааг онцлон сэрэмжлүүлж байна. Усархаг бороо орох үеэр голуудын усны төвшин огцом нэмэгдсэнээс иргэд усанд осолдох, автомашин усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах зэрэг хүндрэл гардаг.

Иймд үер, усны аюулд өртөхөөс болгоомжилж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах, гол ус үерлэж болзошгүй үед иргэд, малчид тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчихыг анхааруулж байна. Гол мөрөн үерлэсэн үед иргэд явганаар болон мотоцикл, мориор, автомашинтай ус гатласнаас усанд живэх, амь насаа алдах тохиолдол гардгийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Э.ЭНГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж