Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах хүүхдийн зуслангууд өнөөдрөөс амрагч хүүхдүүдээ авч эхэллээ. Энэ жил нийслэлд 22 зуслан үйл ажиллагаа явуулах юм. Сүхбаатар дүүргийн Хараацай, Хандгайт, Маргаашийн хөгжил, Ундраа, Янзага, Сэлбэ зуслан энэ сарын 10-наас эхлэн эхний ээлжийн амрагч хүүхдүүдээ хүлээн авна. Үнийн хувьд нэг ээлжинд 140-160 мянган төгрөгөөр амрах боломжтой.
Хүүхдүүд зусланд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэн, дотор, арьс өнгө, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгнө. Мөн 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд заавал хамрах шаардлагатай.
Хувийн болон харьяаллын бус эмнэлгээр эрүүл мэндийн хуудсаа бөглүүлсэн тохиолдолд хүчингүйд тооцох аж.
Т.НОМИН