“Увертюра” хамтлаг монголын тамирчдад зориулан “Бид эх оронтойгоо хамт” хэмээх сүлд дуу гаргажээ. Тус хамтлагийн залуусын уг уран бүтээл нь "Rio 2016" оны зуны олимпод оролцох эх орныхоо баг тамирчдад дэмжлэг үзүүлж, хандив цуглуулах аяны хүрээнд бүтээсэн гэнэ. "Бид эх оронтойгоо хамт" дууны цоо шинэхэн дууны клипийг "Олимпийн хөгжлийг дэмжих сан", "Монголын үндэсний олимпийн хороо", "Монголын байт харвааны холбоо", "Анир" студийн хамтран бүтээсэн байна. Хандивын аяны хүрээнд “Увертюра” хамтлаг үүрэн телефоны "Скайтел", "Мобиком", "Юнител", "Жи мобайл" компаниудтай хамтран тус уран бүтээлээ олон нийтэд хүргэж арилжих бөгөөд түүний ашгийг "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-аар дамжуулан олимпод оролцох тамирчдад зориулах юм байна.
А.СҮРЭН