Чөлөөт бөхийн дэлхийн шилдэг багууд АНУ-ын Лос-Анжелос хотноо цуглараад байна. ДАШТ-д багийн дүнгээр эхний найман байр эзэлсэн багууд урилгаар оролцдог "Дэлхийн цом"-ын тэмцээн зургадугаар сарын 11-12-ны өдрүүдэд болох юм. Монголын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн хувьд гурван жил дараалан шилдгүүдийн өрсөлдөөнд өрсөлдөх гэж байна.
“ДЭЛХИЙН ЦОМ”-ЫН СУГАЛАА
- А хэсэг: Монгол, ОХУ, Гүрж, Турк
- Б хэсэг: Азербайжан, АНУ, Иран, Энэтхэг
Тэмцээний хуваарийн дагуу зургадугаар сарын 11-д Монгол-Турк, ОХУ-Монгол, зургадугаар сарын 12-д Гүрж-Монголын багийн барилдаан болно.
Тэмцээний эхний өдөр нээлтийн ажиллагаа болж, Монгол-Турк, АНУ-Энэтхэг эхний барилдааныг хийх юм.
Ч.БОЛ