Жиү-жицүгийн Зүүн ААШТ-ээс Б.Батбаяр хос хүрэл медаль авлаа

Хуучирсан мэдээ: 2016.06.08-нд нийтлэгдсэн

Жиү-жицүгийн Зүүн ААШТ-ээс Б.Батбаяр хос хүрэл медаль авлаа

Вьетнамын Ханой хотод болсон жиү-жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 100 орны 200 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Б.Батбаяр 85 кг-д болон үнэмлэхүй жинд хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд манай улсаас 77 кг-д Б.Батбаяр, 85 кг-д Х.Оюунбат нар оролцсон бөгөөд шүүгчээр О.Болд-Эрдэнэ ажиллав.

Энэхүү тэмцээн зургадугаар сарын 6-7-ны өдрүүдэд болсон юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж