“Sony” “PSP Room” үйлчилгээнээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

“Sony” “PSP Room” үйлчилгээнээс татгалзав

“Sony Computer Entertainment” компани зөөврийн тоглоомын консол болох PSP эзэмшигчдэд зориулсан Room үйлчилгээнээсээ татгалзсан талаар “Siliconera” мэдээлжээ. Энэхүү үйлчилгээний туршилтын хувилбар дээр ажиллаж байсан хэрэглэгчдэдээ талархал илэрхийлээд, уг үйлчилгээг ашиглахаа больсон тухай мэдэгдлийг хамт илгээсэн байна.

Room-ийг ашиглахаа больсон гэх мэдэгдэлг Японы “Sony Computer Entertainment”-ийн сайт дээр мөн гарсан гэнэ. Шалтгааныг компанийн удирдлага одоогоор зарлаагуй байна.

Room үйлчилгээг Tokyo Game Show үзэсгэлэн дээр 2009 онд анх танилцуулсан гэнэ. Энэ нь PlayStation 3 дээрх PlayStation Home маягийн болох төлөвлөгөөтэй байсан юм. Room-д өөрийн хүнийг бүтээж, хоорондоо холбогдож, шинэ контент татах зэрэг олон зүйлсийн төлөвлөсөн байсан ажээ.

Хаалттай туршилт нь 2009 онд эхэлсэн, түүнд нь зөвхөн япон хэрэглэгчид л оролцож байсан гэнэ. Уг үйлчилгээ Японд оны сүүлээр гарсан байх ёстой байсан юм.

Б.Өлзий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж