Шинэ хуулинд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр явуулж буй нийт зар сурталчилгааны 10 хувь нь үр хөндөлтөөс үүдэх сөрөг үр дагаврын талаарх сурталчилгаа байх ёстой гэж заажээ. ОХУ-д 2007 оны байдлаар 1,5 сая эмэгтэй үр хөндүүлсэн гэх албан ёсны тооцоо байдаг ч, мэдэгдээгүй, тоологдоогүй албан бус тоо хэчнээн байгаа нь тодорхойгүй юм.
Хуучин ЗХУ-ын үед 1936-аас 1954 оны хооронд удирдагч Сталин төрөлтийн тоог нэмэгдүүлэхийн тулд үндэстэн даяар үр хөндөлтийг хатуу хориглож байжээ. Үүнээс хойш хэсэг хугацаанд коммунистууд төрсөн эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулж байсан ч, ЗХУ задарснаас хойш эмх замбараагүй, задгай байдал газар авч 1992-оос 2008 оны хооронд ОХУ-ын хүн ам 12 саяаар буурчээ. Энэ үед төрөлт огцом багасч Оросын нийт хүн амын тоо 143 саяаас хэтрэхээ больсон байна.
2050 он гэхэд ОХУ-ын хүн ам 116 сая болтлоо буурна гэсэн таамаг тооцоог НҮБ-аас гаргасан ба арьс өнгөөр ялгаварлах үзлийг арилгаж, цагаачдыг тоог нэмэгдүүлэх нь Оросын хүн амыг өсгөх хамгийн гол боломж гэж үзжээ. ОХУ-д сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс, архидалт, ХДХВ, ДОХ, хар тамхины хэрэглээ, хүнд гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж байгаа нь хүн ам бууралтын гол шалтгаан болж байгаа аж.