УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Мэдрээ өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олгоно” гэж заасны дагуу өнөөдөр УИХ, НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх олголоо.
Энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвслийн 498 хүн өрсөлдөж байгаа аж.
М.СУВД