АСЕМ: Сангийн сайд нарын уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

АСЕМ: Сангийн сайд нарын уулзалт болно

Ирэх долдугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн XI хурлыг угтан нийт есөн арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөсний эхний хоёрыг Монгол Улс амжилттай зохион байгуулаад байна. Тэдгээр нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр чуулган болон тавдугаар сард болсон АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт зэрэг юм.

Хуваарийн дагуу тэдгээр есөн арга хэмжээний гурав дахь нь болох Ази-Европын Сангийн Сайд нарын уулзалт энэ сарын 9-10-ны хооронд буюу энэ пүрэв, баасан гаригуудад Улаанбаатар хотноо болох гэж байна. Сангийн сайд нарын хуралд Европын улс орнуудын болоод Япон улсын Сангийн сайд нэр зэрэг тухайн улсынхаа эдийн засаг, валют санхүүгийн бодлогод гол нөлөө бүхий өндөр төлөөлөл Монгол Улсад айлчлах аж. Энэ нь бүс нутгийн санхүү эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, улмаар АСЕМ-ийн хурлыг амжилттай зохион байгуулах чухал үүрэгтэй хурал юм. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус хурлын зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байгаа юм байна.

Г.СҮМБЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж