Авлигатай тэмцэх газраас Уул уурхайн яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, тайлан мэдээний үнэн бодит байдлыг хангах зорилгоор энэ онд шалгалт явуулсан байна. Шалтгалтын дүнд Уул уурхайн яамны холбогдох албан тушаалтнуудад урамшуулал олгож, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тус яаманд хүргүүлэхээр болжээ. Учир нь ашигт малтмалын ордтой холбоотой асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах, төсөв хөрөнгийг батлах, нөөцийг тогтоох, хяналт шалгалт явуулах үйл ажиллагаанд шинжээчээр буюу ажлын хэсэгт тус яамнаас холбогдох албаныхан орж ажилдаг тул шинжээчдэд олгож буй урамшууллын үнэлгээ, аргачлалыг хууль тогтоомжид нийцүүлж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлэх талаар зөвлөмж хүргүүлжээ.
Т.НОМИН