Пикассогийн зургийг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Пикассогийн зургийг хулгайлжээ

АНУ-ын Сан Францискогийн уран зургийн галерейгаас Пабло Пикассогийн харандаагаар зурсан нэгэн бүтээл алдагдлаа. 1965 онд зурсан “Tete de Femme” нэртэй уг зургийг нэлээд хэдэн зуун мянган ам.доллараар үнэлэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.


30 гаран насны хулгайч залуу гадаа такси хүлээлгэж байгаад галерей дотроос зураг авчихаад яваад өгчээ. Харин хажууд нь өлгөөтэй байсан Сальвадор Дали, Жоан Миро зэрэг алдартай зураачдын бүтээлийг авсангүй. Хулгайлагдсан бүтээлийг худалдаж авахгүй байхыг уран зураг сонирхогчдод сануулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж