АНУ-ын Чикаго хотод амьдран суугч Монгол Улсын иргэн, дөрөвдүгээр сарын 11-нээс хойш сураггүй алга болсон гэх З гэгч эмэгтэйн цогцос олдсон талаарх мэдээ цацагдаад байсан билээ.
Энэ талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад “Иргэн З-гийнх байж болзошгүй цогцсыг түүний унаж явсан машины хамтаар олсон. Хохирогч мөн эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байгаа. Хохирогчийг гэрчлэх ДНК шинжилгээний хариу гартал хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай” гэв.
Гадаад хэргийн яам, АНУ дахь Монголын Элчин сайдын яам болон Консулын газрын зүгээс бүсгүйн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа ажээ.
Г.СҮМБЭЭ