Хилийн боомтууд пүрэв гаригт амарна

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Хилийн боомтууд пүрэв гаригт амарна

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд  “Луут завьны баяр”-ыг тохиолдуулан энэ пүрэв гаригт буюу зургадугаар сарын 09-ний өдөр амрах ажээ.

Хилийн боомтууд зургадугаар сарын 10-ны өдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлнэ. 

Харин дээрх амралтын өдөр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж