Н.Энхбаяр, Л.Гүндалай нар эхнэрүүдээ “сойжээ”

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр, Л.Гүндалай нар эхнэрүүдээ “сойжээ”

Тэгвэл УИХ-ын сонгуульд эхнэр нөхөр, нэг айлын хоёр хүргэн, урлаг соёл, спортынхон, яруу найрагч, зохиолч гээд 400 гаруй хүмүүс өрсөлдөхөөр боллоо. Тэдний дунд  “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайн эхнэр Л.Аззаяа Орхон аймагт нэр дэвшихээр болж, батламжаа авчээ. Мөн түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон 75 дугаар тойрогт нэр дэвшихээр болсон байна. Үүнийг сонсоод сошиал ертөнцийнхөн “Намтай хүний эхнэр сайхан юм аа” хэмээн атаархаж сууна.

Түүнчлэн олны танил болсон урлаг соёл, тамирчид хаана хаана нэр дэвшиж байгааг тодруулбал.

Шинэсамбуугийн Батсамбуу /МАН/ өөрийн төрсөн ах буюу Нарантуул захын “босс” Шинэсамбуугийн Сайхансамбуутай /ТТЭНН/ өрсөлдөнө – Завхан аймаг 18-р тойрог

Нэг айлын хүргэчүүд болох Сандангийн Бямбацогт /МАН/ болон Догмосмын Батцогт /Ардчилсан нам/ нар Ховд аймгийн 35-р тойрогт өрсөлдөж байна. 

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин, хүү хоёр УИХ-ын сонгуульд нэр  дэвшихээр болсон байна. Хүү Б.Хүдэр-Ян нь Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Хэнтийд 41-р тойрог, охин Б.Энхбайгаль нь Ардчилсан намаас Төв аймагт дэвшиж байна. 

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай Баянзүрх дүүрэгт эхнэр Л.Аззаяа нь Орхон аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.

П.Анужин /МАН/ “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч – Баянзүрх дүүргийн 54-р тойрог.

Г.Эрдэнэтунгалаг дуучин /Ардчилсан нам/ – Сэлэнгэ аймаг 26-р тойрог.

Мөнхтөрийн Нарантуяа дуучин /Бие даан нэр дэвшигч/ – Баянгол дүүрэг 69-р тойрог.

Ганбатын Мөнхбаяр тэрээр дуучин Бэки гэдэг нэрээр олонд танигдсан, мисс Х.Бадамгэрэлийн нөхөр юм. УИХ- 60-р тойрогт бие дааж нэрээ дэвшүүлжээ.

Н.ОЮУНДАРЬ сэтгүүлч, /МАН/- Сэлэнгэ аймаг 25-р тойрог

Түүнчлэн Монгол Улсын гавьяатууд болох МУГЖ С.Жавхлан, МУГТ Х.Цагаанбаатар, МУГТ Н.Түвшинбаяр нар УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болоод байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж