Энэтхэгийн Керала мужийн нэгэн сүмийн шалан доорх агуулахуудаас асар их хэмжээний алт эрдэнэс оллоо. Одоогоор 900 тэрбум рупи буюу 20 гаруй тэрбум ам.доллараар хэмжигдэх эрдэнэс олдоод байгаа бөгөөд цагдаа нар сүүлчийн агуулахыг онгойлгон дотор нь нуусан эрдэнэсийг гаргах гэж байна.
XVI зууны үеийн эртний Хинди шашны энэ сүм тэр үеийн Траванкор, одоогийн Керал мужийг захирч байсан хааны удмынхны мэдэлд байдаг. Тиймээс олон зуун жил газар дор нуугдсан эрдэнэсийг тоолон, үнэлгээ хийсний дараа сүмийнх нь буюу хааны гэр бүлийн мэдэлд хүлээлгэн өгөх гэнэ. Хэдэн тонн жин татах цэвэр алтан зооснууд, алмаз чулуунуудыг юунд зарцуулах нь тодорхойгүй байгаа юм. Зарим хүн үүнийг сүмд нь зориулахыг санал болгож байгаа ч, энэ их мөнгийг буяны ажилд зориулах нь зүйтэй гэж үзэх хүн ч байна.