
Мао Зэдунь, День Сяопин зэрэг Хятадын удирдагчдын халааг авч гарч ирсэн Зянь Земин том хүрээтэй харааны шил, даргар костюмтай имижээр барууны ертөнцөд танил болсон нэгэн. Түүний улс төр, эдийн засаг, соёлын шинэчлэлийн бодлого улс орныг эдийн засгийн хямралд оруулна гэдэг шүүмжлэлтэй тулгарч байжээ. Зян Земиний улс төр, нийгмийн талаар явуулж байсан бодлого одоо ч зарим улс төрчдийн хувьд ойлгомжгүй хэвээр үлдсэн юм. Зян Земинийг барууныхан засгийн эрхийг хэзээ шилжүүлж өгөхийг хамгийн сайн ухаарсан хүн гэдэг. Хятадын дарга, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусахад тэрбээр албан тушаалаа Ху Жинтаод хүлээлгэн өгсөн билээ.