Мүүний шашинтай хоёр иргэнийг баривчилсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Энэ талаар “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Монгол дахь МҮҮН-ий шашны эв нэгдлийн сүмийн загалмайлсан эцэг гэгдэх Мацумото болон Солонгос Улсын иргэн Кан нарыг баривчилсан” хэмээн бичсэн байв.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, ташаа мэдээлэл гэв. Мүүний шашинтай холбоотой, толгойлогч нь гэж үзэх ямар ч хүн баривчлаагүй хэмээн мэдээлсэн юм.
М.КЕЙТ