Кимбо Слайс нас баржээ

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Кимбо Слайс нас баржээ

Холимог тулааны урлагийн /MMA/ тамирчин Кимбо Слайс 42 насандаа таалал төгслөө. Тэрбээр өчигдөр /2016.06.06/ Өмнөд Флорида дахь гэрийнхээ ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байв. Одоогоор түүний гэнэтийн үхлийн шалтгаан тодорхойгүй байна.

Багам гаралтай Америкийн боксчин Кевин Фергюсоныг хүмүүс Кимбо Слайс гэх нэрээр илүү мэддэг аж. Тэрбээр холимог тулааны төрөлд дөрвөн удаа нокаутаар ялалт байгуулж байжээ. Кимбо Слайс “Bellator MMA” компанитай гэрээ байгуулан тулалдаж байв. Тэрбээр ирэх долдугаар сарын 16-нд Лондон хотноо Жеймс Томпсонтой тулалдах байв. Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд Хьюстонд Дафир Харристай /Дада5000/ тулалдаж ялалт байгуулжээ. Гэвч түүнийг стериод хэрэглэсэн гэх шалтгаанаар ялалтыг тооцоогүй байна.

Холимог тулааны урлагийн /MMA/ анхны холбоо болох UFC 1993 онд АНУ-д байгуулагджээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ESPN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж