Японоос оруулж ирэх машин татваргүй боллоо

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Японоос оруулж ирэх машин татваргүй боллоо

Монгол, Япон улс хооронд “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 7 ны өдрөөс хүчин төгөлдөр болж, албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Монгол Улсаас Япон руу экспортлогддог 5700, Япон улсаас Монгол Улс руу орж ирдэг 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн албан татвараас чөлөөлөгдөж байна. Монгол-Японы худалдааны нэг жилийн эргэлт 300-500 сая ам.доллар байдаг аж. Энэ нь монголын нийт худалдааны 3-4 хувийг эзэлж буй юм. Харин дээрх чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар нэмэгдэнэ гэж талууд тооцоолжээ. Эхний ээлжид өнөөдрөөс эхлэн 3423 төрлийн бараа импортын таван хувийн тариф төлөхгүй боллоо. Нөгөө талаасаа Япон улсын экспортлож буй 8004 төрлийн барааны тариф гаалийн татвараас чөлөөлөгдөнө. Тухайлбал, Япон улсаас орж ирэх 0-3 жил ашигласан автомашины импорт татваргүй болж байна. Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, харин 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ. Тус шийдвэр нь дээр дурдсан хувь хэмжээгээр Япон автомашины үнэ хямдрах боломжтой гэсэн үг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж