“Хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Автомашингүй өдөр” буюу “Өлгий-Марафон” гүйлтийн тэмцээнийг аймгийн БТС-ын газар, ЭМГ-аас хамтран 2016 оны 06-р сарын 04-ний өдөр зохион явуулав. Тэмцээнд 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 70 тамирчин тэмцээнд амжилттай оролцов.
Үүнд:
1-р байр: ЗХ-ний 340 дүгээр ангийн тамирчин Л.Лэгшиг
2-р байр: ЗХ-ний 340 дүгээр ангийн тамирчин З.Ганзориг
3-р байр: Тахарын албаны тамирчин Б.Шаригат
4-р байр: БТС-ын газрын тамирчин Д.Сабырбол
5-р байр: Тахарын албаны тамирчин боксын с.м Т.Ибрайм нар тус тус шалгарлаа гэж Баян-Өлгий аймгийн БТСГ-аас мэдээлэв.