Маршлын гүүрний уулзварын замыг хаана

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Маршлын гүүрний уулзварын замыг хаана

Их Монгол улсын гудамжны авто замын засварын ажлын хүрээнд “Жапан таун” хотхон уруу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрний уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 07-ны өдрийн 01:00 цагаас энэ сарын 10-ны өдрийн 23:00 цаг хүртэл хаана. Харин энэ чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ревир Гарден” чиглэлийн автобус доорх чиглэлийн зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

“Оргил” худалдааны төв хүртэлх замыг хаана

Мөн Их Монгол улсын гудамжны авто зам засварын ажлын хүрээнд “Home plaza”-ын аюулгүйн тойргоос “Оргил” худалдааны төв хүртлэх авто замыг энэ сарын 10-ны өдрийн 23:00 цагаас энэ сарын 12-ны өдрийн 23:00 цагийг хүртэл хаах аж. Нийтийн тээврийн энэ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ревир Гарден”, Ч:10 “ганц худаг-Сансар-Баян Монгол хороолол-Мишээл экспо”, Ч:32 “Улиастай-Баян Монгол хороолол-ТЭЦ-3”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн автобусууд доорх чиглэлийн дагуу иргэдэд үйлчилэх боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж