Ухаалаг сойз таны амны хөндийн дүрсийг шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Ухаалаг сойз таны амны хөндийн дүрсийг шууд дамжуулна

Автомат шүдний сойз бол хэдийнэ шинэ зүйл байхаа больсон. Харин автомат дээрээ ухаалаг болсон шинэ загварын шүдний сойзыг Onvi компани зохион бүтээжээ.

Prophix нэртэй уг ухаалаг сойз нь үзүүртээ камертай ба шүдээ угаах үйл явцыг таны гар утсан дээр шууд дамжуулан харуулах гэнэ. Ингэснээр та амны хөндийнхээ эрүүл ахуйг илүү нарийн хянах боломжтой болох юм.

Ирэх 2017 оны нэгдүгээр улиралд худалдаанд гарах уг шүдний сойз нь 400 ам.долларын үнэтэй байх гэнэ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж