Нүдэнд үл харагдах аюул

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Нүдэнд үл харагдах аюул

Бид нүдээр харсан шороо тоосыг бохир гэж хэлдэг. Гэтэл үнэндээ хамгийн аюултай зүйлс бидний нүдэнд өртөхгүй байх нь бий. Та дараах зүйлсийг уншаад үнэхээр гайхах болно.

Танай гал тогоо, 00-ийн өрөөнөөс тань илүү их бактери агуулсан байж магадгүй гэнэ. Тэр дундаа аяга таваг угаагч порлон. Бид порлоноор олон төрлийн зүйлийг угаадаг. Гэтэл тэрхүү порлон нь бактерыг хаа сайгүй тараадаг байна.  Хамгийн амархан ариутгах арга бол уураар хашраагчаар 7 хоногт 1 удаа 110 градусын халуун уураар ариутган цэвэрлэж байх явдал юм.

Гал тогооны бас нэгэн аюултай газар бол ганбанз. Судалгаагаар ганбанз дээр байх бактерын хэмжээ суултуур дээр байх бактерын хэмжээнээс 200 дахин их байдаг гэдэг нь батлагдсан байна. Тэгэхээр ганбанзаа ойр ойрхон ямар ч химийн бодис ашиглахгүй 110 градусын халуун уураар халдваргүйжүүлэн цэвэрлэж байх нь чухал юм. Мөн үүнээс гадна махны, ногооны, талхны болон бэлэн бүтээгдэхүүний гэсэн тус тусын ганбанзыг гаргах хэрэгтэй.

Та түүхий бүтээгдэхүүн буюу мах ногоо хэрчсэн ганбанзаа ариутган цэвэрлээгүй байж байгаад бэлэн, дахин боловсруулсан бүтээгдэхүүн хэрчхэд өмнө нь хэрчсэн бүтээгдэхүүний үлдэгдэл исэлдэж өвчин үүсгэх бактерийг хуримтлуулсан байдаг байна. Тэгвэл энэ шалтгаанаар улирал бүр халдварын 40-50 тохиолдол бүртгэгддэгээс 40-50% нь алтлаг стафилококк бусдад нь гэдэсний савханцар 10% нь цусан суулгын болон сальмонел, мөөгөнцөр зэрэг эмгэг төрөгч нян илэрсэн байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж