Зөөврийн компьютерээ PC Mall-с худалдан аваад Токио хотоор “Нөүтбүүктэйгээ аялаарай” сугалаат худалдааны тохирол 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр PC Mall дэлгүүрийн төв салбар дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Сугалаат худалдаа 4 сарын 12-ны өдрөөс 5-р сарыг дуустал PC mall сүлжээ дэлгүүрээс нөүтбүүк худалдан авсан хэрэглэгчдийн дунд зохион байгуулагдсан. Супер шагнал болох Токио хотод 4 шөнө 5 өдөр аялах эрхийн бичгийн эзнээр С.Дуламсүрэн тодорлоо. Сугалааны супер ялагчдаа баяр хүргье.
Сугалааны тохиролд Cogito ухаалаг бугуйн цаг , Dell брэндийн нэрийн бүтээгдэхүүнүүд болон Philips чихэвч зэрэг олон, олон бэлэгний эзэд тодорлоо. Нийт азтангууддаа баяр хүргье. Та бүхнийг азын тэнгэр үргэлж ивээг.