Жон Петерсоны нэрэмжит тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Жон Петерсоны нэрэмжит тэмцээн болно

Өсвөр үе, залуучуудын насны бөхчүүдийн дунд зохион байгуулдаг Олимпийн аварга Жон Петерсоны нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох гэж байна. Тэмцээний залуучуудын насны ангилалд жин тус бүрийн эхний гурван байрт орсон бөхчүүд зургадугаар сарын 10-15-ны өдрүүдэд болох олон улсын хамтарсан бэлтгэлд оролцох боломжтой.

ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ, НАС, ЖИН, ХУГАЦАА

  • Тэмцээнийг МЧБХ, “ATHLETES IN ACTION” клуб хамтран зохион байгуулна. 
  • Тэмцээнийг МЧБХ-оос томилогдсон шүүгчид зохион байгуулна.
  • Тэмцээнд хөвгүүдийн 1999 оноос хойш төрсөн /17-оос доош насны/ 32, 35, 38, 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, +85кг 
  • 1996 оноос хойш төрсөн 20-оос доош насны 50, 55, 60, 66, 74, 84, +96кг
  • Охидын 1996 оноос хойш төрсөн 38, 43, 46, 49, 52, 56, 60, +65кг
  • Жингийн бөхчүүд барилдана. 2 кг-ын зөрүүтэй байж болно. 
  • Тэмцээн 2016 оны зургаадугаар сарын 8-9-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт ордонд болно. 
  • Жинг /бүх жинг нэг өдөр үзнэ/ 2016 оны зургаадугаар сарын 7-ны 16:00-17:00 цагийн хооронд Спортын төв ордонд үзнэ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж