Дэлхийн удирдагчид Мухаммед Алиг эцсийн замд үднэ

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн удирдагчид Мухаммед Алиг эцсийн замд үднэ

Алдарт боксчин Мухаммед Алиг эцсийн замд үдэхээр Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Йорданы ван Абдулла нар АНУ-д хүрэлцэн ирэх гэнэ. Мухаммед Алиг түүний төрсөн хот Кентукки мужийн Луисвиллд ирэх баасан гаригт нутаглуулах аж. Түүнтэй салах ёс гүйцэтгэн үг хэлэх хүмүүсийн урт жагсаалтад АНУ-ын экс ерөнхийлөгч Билл Клинтон, жүжигчин Билли Кристал нар багтжээ. Оршуулах ёслолыг интернэтээр шууд дамжуулан цацах гэнэ.

Мухаммед Али өнгөрсөн баасан гаригт 74 насандаа Аризона муж улсын Финикс хотын эмнэлэгт таалал төгссөн юм. Тэрбээр байгалийн жамаар өөд болжээ. Боксийн хүнд жингийн тулаанд гурван удаагийн дэлхийн аварга Мухаммед Али сүүлийн үед Паркинсоны өвчинтэй хавсарсан амьсгалын замын эмгэгээр шаналж байсан аж.

1981 онд зодог тайлсан тэрээр боксын рингэн дээр 61 удаа тулалдсанаас 56-н удаа нок-аутаар ялсан, 1960 оны Ромын Олимпын хүнд жингийн аварга байсан юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж