Жирэмслэлтийн үед хэрхэн гоолиг хэвээрээ байх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Жирэмслэлтийн үед хэрхэн гоолиг хэвээрээ байх вэ?

Жирэмслэлтийн үед хэрхэн гоолиг хэвээрээ байх вэ?

Гоолиг сайхан эмэгтэйчүүд маань жирэмслэлтийн үед илүүдэл жин нэмэх тохиолдол элбэг байдаг. Хоолны дуршил ихсэхээс гадна, хоёр хүний өмнөөс хооллож байна гээд энгийн үеийнхээсээ илүү ихээр иддэг ээж нар бий. Шим тэжээлээ хангалттай авч байвал их хэмжээгээр хооллох шаардлагагүй юм. Мэдээж хэрэг хооллолтоос гадна гормоны өөрчлөлт, хөдөлгөөний дутагдал зэрэг олон өөр шалтгаанууд бий. Мөн жирэмслэлтийн үед жин хэтэрхий их нэмснээр хүндрэлтэй төрөх, цаашлаад хүүхэд эндэх эрсдэл илүү нэмэгддэг. Тиймээс эрүүл жингээ хэрхэн хадгалах талаар зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.

1. Чихэрлэг зүйлс болон шарсан, хуурсан түргэн хоолноос (junk food) зайлсхий

Эрүүл хүнс, уургаас авсан өөх тос нь хүний биед эрчим хүч, дулаан болж хэрэглэгддэг бол, сахар, junk food, хөөлгөсөн гурилан бүтээгдэхүүнээс үүссэн өөх нь энэ хэрэгцээг хангалгүйгээр илүүдэл жин болон хувирдаг байна. Сахар, junk food, исгэгч орсон цагаан талх, гурилан бүтээгдэхүүн зэрэг нь таны биед ороод сахарын хэмжээг ихэсгэнэ. Хэрвээ та илүүдэл сахарын хэмжээг шатаах зэргээр багасгахгүй тохиолдолд энэ нь өөх болон хувирдаг ба эмэгтэйчүүдийн хувьд энэ өөхөн давхарга нь гэдэс, гуя, гар хэсгээр бий болдог байна.

Жимсэнд ч бас фруктоз гэх сахар агуулагддаг учраас хэтрүүлж хэрэглэх хэрэггүй. Тиймээс өдөрт хоёр удаа бага хэмжээний жимс идэх нь хангалттай.

2. Эрүүл өөх болон уурагтай хоол ид

Эмэгтэйчүүд өөх гэхээр дайсан мэт хүлээж авдаг ч эрүүл өөх, тосыг сонгож хэрэглэснээр биед шим тэжээлтэй байдаг. Оливын тос, хонины сүүл, цэвэр цөцгий, кокосны тос зэрэг нь А, Д, Е, К витаминуудаар баялаг. Сайн чанарын мах, дүүпүү, өндөг, тараг, самар зэргээс уураг авна. Уураг, эрүүл өөхийг хангалттай авснаар бусад илүүдэл хүнс хэрэглэх дуршлыг багасгана.

3. Ус сайн уу

Хангалттай ус ууснаар амархан ядрах, дотор эвгүйрэхээс сэргийлэх ба дотор эрхтнүүдийг чийглэг байлгана. Гэхдээ нэг дор их хэмжээгээр ууснаар ариун цэврийн өрөө орох тань л ихсэх учраас бага багаар шимж ууна. Өдөрт дунджаар 2 литр ус уух ба хэрвээ дасгал хийдэг бол үүнээс илүү ихийг уухыг зөвлөж байна.

4. Нойр хангалттай ав

Хангалттай амарч авснаар бие илүү эрүүлжиж, эрч хүч нөөцөлж байдаг. Энэ нь жирэмсний үед маш чухал зүйл юм. Яг л тамирчин шиг 6-8 долоо хоног тутамд нэг долоо хоногийн турш амрах эсвэл ажлаа хөнгөлөх хэрэгтэй. Эртхэн орондоо ороод хамгийн багадаа 8 цаг унтах хэрэгтэй. Биенд тань хүүхэд боожиж байгаа тул энгийн үеэс илүү ихээр амрахыг зөвлөж байна.

5. Дасгал хөдөлгөөнөө бүү хая

Жирэмслэлтээс өмнө хийдэг байсан дасгал хөдөлгөөнөө хаяхгүй байхыг зөвлөе. Гэхдээ бага зэрэг хөнгөвчлөх хэрэгтэй ба энэ талаар мэргэжлийн эмчээсээ сайн зөвлөгөө аваарай. Усанд сэлэх эсвэл, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан иогагаар хичээллэх нь сэтгэл санаа тайвшруулахад ч сайнаар нөлөөлнө. Өөртөө таалагдсан дасгал хөдөлгөөн сонгосноор та илүү их эрч хүчтэй, үр дүнтэй хийх болно.

6. Нуруугаа эгцэл

Бөгтийж, толгойгоо унжуулж явснаар биеийн галбир чинь тийм ч аятайхан харагдахгүйгээс гадна, хэвлийд байгаа хүүхэд хавчагдмал байдалд орно. Биеэ зөв авч явах дээр төвлөрсөн дасгал болон, сунгалтын дасгал 7 хоног бүр хийж байгаарай. Цэх явснаар нуруу болон, таазны хэсгийн өвдөлтийг намжааж, умайн хэсгийн булчин чангархад тустай.

7. Жин нэмэгдэх энгийн хэмжээ

Дасгал хөдөлгөөн хийдэг эмэгтэйчүүд 8-20 кг-ийн хооронд жин нэмдэг. Байн байн жингээ шалгах нь буруу зуршил юм. Энэ нь нэгт таныг бүх зүйлдээ хэтэрхий их хяналт тавьж, сэтгэл санаа тогтворгүй болгоход нөлөөлнө. Тиймээс 4-5 долоо хоног дутам хөл болон гарыхаа хамгийн өргөн хэсгээр хэмжиж, тэмдэглэл хөтөлж болно. Дасгал хөдөлгөөнөө хаяагүй ээж нарын үзэж байгаагаар 2-4 см нэмэгдэх нь хэвийн хэмжээ юм.

8. Биеэ сонс

Нэг эмэгтэйд үр дүнтэй байгаа зүйл нөгөө эмэгтэйд тохиромжгүй байж болно. Маш их эрч хүчтэй үе байсан ч зарим үеүдэд маш их туйлдах үе гарах учраас өөрийгөө хэт их хүчилж ачаалал өгөхгүй байхыг анхаараарай.

BABY.MINU.MN

FACEBOOK.COM/BABY.MINU.MN

ЭХ СУРВАЛЖ: WWW.PREGNANCYEXERCISE.CO.NZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж