Украинд өнгөрсөн тавдугаар сард баривчлагдсан франц эрэгтэй “Евро-2016” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байснаа хүлээжээ. 25 настай Грегуар Муро гэгчийг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд Польшийн хилийн ойролцоогоос Украины аюулгүй албаныхан баривчилсан юм. Тэрбээр хэт үндсэрхэг үзлээр сүм, хурдны зам, гүүр зэрэг 15 газарт халдлага үйлдэхээр олон тооны буу, дэлбэлэгч 125 кг тэсрэх бодис нөөцөлсөн байжээ. Украины аюулгүй алба өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш Грегуар Мурог ажиглаж байсан аж. Тэрбээр хоёр ширхэг танк эсэргүүцэх мина, 5000 ширхэг сум, 100 дэлбэлэгч, таван ширхэг Клашников бууг нөөцөлсөн байжээ.
Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард 130 хүний амийг хөнөөсөн халдлагын дараа “Евро-2016” хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад аюулгүй байдалд онцгой анхаарал тавьж байна. Францын засгийн газраас хөлбөмбөгийн тэмцээний үеэр аюулгүй байдлыг хангахаар 90 мянган цэрэг, цагдааг хамгаалалтад дайчилжээ. “Евро-2016” хөлбөмбөгийн тэмцээн ирэх баасан гаригт эхлэх юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС