Шүүгчид нэр дэвшигчдийг өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Шүүгчид нэр дэвшигчдийг өргөн мэдүүлнэ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан  өнөөдөр хуралдаж, есөн  асуудал хэлэлцжээ. Тус хуралдаанаас М.Мөнхдавааг Баянхонгор аймгийн шүүхийн шүүгчээр,  Б.Сугарыг Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн  шүүхийн шүүгчээр, С.Амардэлгэрийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчээр, М.Нармандах, Ч.Цэнд нарыг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчээр  томилуулах, Ш.Оюунтуулыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд сэлгүүлэн ажиллуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.Түүнчлэн шүүгчийн зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн олгох, зарим аймгийн шүүхийн тамгын хэлтсийн үйл ажиллагааг шалган тусалсан дүнгийн тухай, шүүхийн орон тоог шинэчлэн батлах, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ийн тодорхойлолтыг шинэчлэн батлах зэрэг  асуудлыг шийдвэрлэсэн байна.  

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж