Америкийн эрдэмтэд интернэт сүлжээг ашиглаж байгаа өсвөрийн үеийнхний тархины ажиллагааг судлан үзсэн байна. Шинэ “лайк” авах нь тэдний тархины шоколад идэх эсвэл мөнгөн шагнал авахад идэвхиждэг хэсгийг хүчтэй ажиллуулж байсан нь тогтоогдлоо. Мөн тэд онлайн найз нараа сайн мэдэхгүй ч тэдний нөлөөнд байдаг аж.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд судалгаандаа 13-18 насны 32 өсвөр насныхныг хамруулжээ. Судалгаа хийхээр тэд Instagram маягийн жижиг сүлжээг зохиосон байна. Судлаачид тэдэнд 148 гэрэл зургийг үзүүлсэн ба дотор нь тэдний зураг байв. Гэрэл зургийн дэргэд нь санамсаргүй мэт лайкууд тавьсан байжээ. Тэднийг дээрх зургуудыг үзэж байхад эрдэмтэд МРТ төхөөрөмжийн тусламжтайгаар тархины ажиллагааг нь хянасан байна. Тэд өөрсдийн олон лайктай зургийг харахаар тархины хэд хэдэн хэсэгт идэвхижилт бүртгэгдсэн байна.
Тархины таашаалын хэсгийн идэвхижилт лайкуудад хамгаас ихээр идэвхиж байлаа. Мөн инээдэм, түрэмгийлэл, зэргийн тархины хэсгүүд ч лайкаас нөлөө авчээ.
Уг судалгаа нь найз нөхдөөс нь илүүтэйгээр сүлжээний санамсаргүй танилууд залууст нөлөөлдгийг харуулжээ. Интернэтийн хяналт явуулах нь асуудалтай болж байна гэдгийг ч эрдэмтэд хэлж байна.
“Эцэг эх нь хүүхдийнхээ сүлжээний холбоог анхаарах хэрэгтэй. Хэрэв танилууд нь эерэг нөлөөг үзүүлж байгаа бол тэр сайн” хэмээн төслийн удирдагч Шерман онцолж байв. Харамсалтай нь муу нөлөө байгааг тэд санууллаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР