Өмнөд Солонгост өдөрлөг зохион байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост өдөрлөг зохион байгуулжээ

“Цахим Өртөө” холбооныхон өнөөдөр Өмнөд Солонгост зохион байгуулсан өдөрлөгийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл дамжууллаа. Тус холбооныхон Монголын топ компаниудтай хамтран БНСУ-д “Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг Солонгост-2011” арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ  үеэр Сөүл хотноо 500 орчим, Пүсан хотноо 300 гаруй монгол мэргэжилтэн залуустай уулзаж, тэдэнд цалин хангамж, нөхцөл сайтай ажилд орох, эх орондоо ирж, сэтгэл хангалуун, чинээлэг амьдрах боломжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн байна. Мөн тус өдөрлөгт Монголын топ компаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцож, Монголдоо ажиллах ажлын байр санал болгожээ. Ярилцлагад оролцсон ихэнх иргэд Монголдоо ирж ажиллах гэхээр нийгмийн халамжийн үйлчилгээ муу бөгөөд цалин маш бага байдаг гэсэн байна. “МСS”, “UFC”, “Мобиком” корпораци, “Гандирс групп”, УБ даатгал зэрэг компаниуд тэдэнд өндөр цалинтай ажлын байр санал болгох боломжтойг танилцуулсан байна.

БНСУ нь гадны 15 орноос ажиллах хүч авдаг бөгөөд тэр дундаас Монгол Улс анх удаа иргэдээ нутагтаа татан авах “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулсан нь бусад улсуудад томоохон үлгэр дуурайлал болж байна гэж Өмнөд Солонгосын тал онцлон тэмдэглэсэн юм.

   
Э. Энхчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж