Гурван тамирчин маргааш АНУ-ыг зорино

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

Гурван тамирчин маргааш АНУ-ыг зорино

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чөлөөтийн эрэгтэй шигшээ багийн тамирчдын хамт. Биеийн тамир, спортын хөгжлийн төвд 2016.06.02.

АНУ-ын  Лос-Анжелос хотод болох дэлхийн шилдэг найман багийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн эрэгтэй багийн түрүүч өнгөрөгч баасан гаригт явсан. Тамирчин Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Ж.Чулуунбат нарын виз гараагүй байсан талаар бид мэдээлж байна. Тэгвэл гурван тамирчны виз гарсан бөгөөд маргааш АНУ-ыг зорихоор болжээ.

Дэлхийн шилдэг найман багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын  Лос-Анжелос хотноо зургадугаар сарын 11-12-нд болно. Энэ тэмцээнд ДАШТ-нд багийн дүнгээр эхний найман байр эзэлсэн шигшээ урилгаар оролцдог. Монголын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн хувьд гурван жил дараалан шилдгүүдийн “Дэлхийн цом”-д өрсөлдөх гэж байгаа юм.

  • 57 кг: Э.Бэхбаяр, С.Батболд
  • 61 кг: Т.Түвшинтулга
  • 65 кг: Г.Мандахнаран, Б.Батмагнай
  • 70 кг: Д.Алтангэрэл
  • 74 кг: П.Өнөрбат
  • 86 кг: Т.Үйтүмэн
  • 97 кг: Д.Хүдэрбулга
  • 125 кг: Ж.Чулуунбат тус тус барилдана.

ХУВААРЬ:

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж