Мэжор Лиг бэйсболын Бостон Рэд Сокс баг талбай дээрээ хийсэн сүүлийн гурван тоглолтонд дараалан хожигдож хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалаад байгаа. Тэгвэл өнөөдөр муу амжилтаа зогсоох боломж Торонто Блу Жэйс багийн эсрэг олдлоо. Фэнвэй Парк цэнгэлдэхэд хуваарь ёсоор хоёр багийн тоглолт эхэлсэн. 37 мянган үзэгчтэй явагдсан тус тоглолт цувралын хоёрдахь нь байлаа. Даваа гарагт болсон тоглолт 9-7 харьцаатай Блу Жэйс илүүрхэж 42 дахь хожлоо авчээ. Гэхдээ Бостон амжилтаар илүү талбайд гарсан. Хоёрдугаар үед Жэйсон Варитекийн цохилтоор эхний оноог Дэвид Ортиз авчирсан бол удалгүй Жи Ди Дриүвгийн ээлжин дээр Варитек багийнхаа хоёрдахь оноог авчирж тооны харьцааг 2-0 болгосон байна. Гуравдугаар үед Торонтогийн гарааны пичер Брэтт Сэсил хоёр тоглогчийг талбайгаас гаргаад байсан ч түүнийг цохилтыг Дастин Педроиа улирлын наймдахь хоүм ранаа болгосноор тооны харьцаа улам бүр холджээ. Тоглолтын сүүлд энэ оноо хожил болсон гэхэд болно. Торонто есдүгээр үед хоёр оноог өөрсдийнх болгосон ч тэнцүүлэх хувь дутжээ. Бостон Рэд Соксын гарааны пичер Жон Лестер тоглолтын үеэр гэмтлийг авч талбайг орхисон. Түүнээс хойш дөрвөн пичер солиж ийнхүү хожигдлын цувралаа зогсоож чадлаа. энэ хожил Бостон Рэд Сокс багийн улирлын 50 дахь ялалт нь болсон байна.
Score Studio