Маршалын гүүрний урд уулзвар орчмын замыг хааж хааж хучилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

Маршалын гүүрний урд уулзвар орчмын замыг хааж хааж хучилт хийнэ

Их Монгол улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд тус замын Жапан таун хотхон руу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрний урд уулзвар хүртэл хэсгийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны 01 цагаас  06 дугаар сарын 10-ны 23 цагийн хооронд, Оргил худалдааны төвөөс Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгүүдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  2016 оны 06-р сарын 10-ны 23:00 цагаас 06-р сарын 12-ны 23:00 цагийн хооронд түр хааж хучилт хийх болсныг мэдэгдье. Зам хаах дээрх хугацаанд өөр замыг сонгон зорчино уу гэж НИЙСЛЭЛИЙН АВТО замын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж