Оцон шувуунд 3D-гээр хэвлэсэн хиймэл хөл хийжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

Оцон шувуунд 3D-гээр хэвлэсэн хиймэл хөл хийжээ

Амьтад ямар нэгэн эд эрхтнээ алдаж, тахир дутуу болсноор хэвийн амьдрах боломжгүйы болж, ижил сүргээсээ ч гадуурхагдах нь бий. Шинэ Зеландын Canterbury их сургуулийн доктор Don Clucas өрөөсөн хөлгүй болсон оцон шувуунд хиймэл хөл хийж өгсөн мэдээ цахим сүлжээгээр ихэд тарж, олны сайшаалыг хүлээгээд байна.

Тэрээр 3D хэвлэгч ашиглан уг хиймэл хөлийг хийсэн ба 30 цагийг зарцуулжээ. Анх удаа хийхдээ хатуу биетээр хийн, дахин хэмжиж нарийвчлан боловсруулж уян хатан хуванцараар хийсэн байна. ингээд хэд хэдэн удаа оцон шувуунд зүүлгэж, туршин сайжруулснаар яг түүндп тохирохыг бүтээж чаджээ.

Ийнхүү хиймэл хөлтэй болсноор уг оцон шувуу хэвийн амьдралдаа буцаж очих боломжтой болсон байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж