Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарласан. Уг хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай, Засгийн газрын тусгай сангийн ажлын албыг татан буулгах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн тухай зэрэг нийт долоон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

  1.  

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай

С.БАЯРЦОГТ

  1.  

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай *

С.БАЯРЦОГТ

  1.  

Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл (Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр)

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Хөтөлбөрийн төслийн тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Засгийн газрын тусгай сангийн ажлын албыг татан буулгах тухай

Б.БОЛОР

  1.  

Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

Г.БАЯРСАЙХАН

  1.  

Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн шатахууны тухай

Р.ЖИГЖИД

  1.  

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж